Sun Logo
ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж, Хэрлэн сумын боловсролын сургалтын байгууллагын удирдлагууд, Боловсролын газрын дарга мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар дараах асуудлуудыг хөндөж ярилцлаа. Үүнд:
🔸Мэргэжлийн боловсролын ерөнхий эрдмийн багш нарын цалингийн шатлалын асуудал, анги даалт, багц цагийн асуудал, гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгох, сайжруулах...
🔸Багш ажилтанд хоолны мөнгө олгоход цалингийн санд хүрэлцэхгүй байгаа тухай болон эрүүл мэндийн оношилгооны зардлын хуваарийг урагшлуулах...
🔸Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн суралцагчдын дотуур байрын ашиглалт, хүртээмжийн асуудал..
🔸Засгийн газрын 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан ур чадварын нэмэгдэл олгох асуудал /захирал, сургалтын менежер, эрхлэгч арга зүйчийн нэр байхгүйгээс ур чадвар авч чадахгүй байна/
🔸Боловсролын салбарт төлөвлөгдөн баригдаж буй барилга болон засварын ажилд тавигдах хяналтыг сайжруулах, баталгаат хугацаанд хийж гүйцэтгэх ажлыг анхаарах...
🔸Хүүхдийн цэцэрлэгийн орон тооны нормативыг анхаарах...
🔸Аймгийн Боловсролын газрын цалин хөлс, хүний нөөц, тоног төхөөрөмжийн асуудлыг онцгойлон анхаарах...
🔸АХБ-ны төслүүдийн хүрээнд сургалтын зардлуудыг тухай бүр шийдвэрлэж байхад анхаарах..
🔸Залуу багшийн нийгмийн баталгаа, орон сууцжуулах асуудалд анхаарах..
🔸Улсын төсвийн санхүүжилтээр худалдан авах ажиллагаа хийгдэж, нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмжийн чанарыг анхаарах..
🔸Ялгаатай хэрэгцээ тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багш нарын арга зүйг сайжруулах..
🔸Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид тавигдах шаардлагад нийцэх хүний нөөц байхгүй байгаагаас сонгон шалгаруулалтын процесс удаашрах нөхцөл байдал үүсэж байгаа тухай...
🔸Хүүхдийн цэцэрлэгийн хувилбарт сургалтын багшийг орон тоон дээр ажиллуулах, хувилбарт сургалтын санхүүжилтийг 3 дугаар сараас хуваарилах...
🔸Байгалийн ухааны багшийн дутагдлыг нөхөх бодлогын арга хэмжээ шийдлийг гаргах...
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
118
Сүүлийн сар:
557
Нийт:
2373
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР