Sun Logo
Э.Батшугар: Олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүд болох ‘Google’, ‘Paypal’ зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байна
Э.Батшугар: Олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүд болох ‘Google’, ‘Paypal’ зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байна

Тус уулзалтаар сайд Э.Батшугар олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүд болох ‘Google’, ‘Paypal’ зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв.

Мөн кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлж, гарааны бизнесийг бойжуулдаг АНУ-ын тэргүүн туршлагаас судлах чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа. 

 

Элчин сайд Ричард Буанган манай улсын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, зайнаас тандан судлах чиглэлд хамтарсан сургалт зохион байгуулах, сансар судлал, мэдээллийн технологийн чиглэлээр цаашид илүү ойр хамтран ажиллана гэдгээ илэрхийлээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
24
Сүүлийн 7 хоног:
118
Сүүлийн сар:
307
Нийт:
1121
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР