Sun Logo
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруултад оролцогчийг бүртгэх тухай зар
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруултад оролцогчийг бүртгэх тухай зар

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруултад оролцогчийг бүртгэх тухай зар БОУАӨ-ийн сайдын 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/102 дугаар тушаалаар “Мэргэжлийн зөвлөлийн ажиллах дүрэм” батлагдаж, мэргэжлийн зөвлөл нь 3 салбар зөвлөлтэй байх бөгөөд гишүүдийн 40-өөс дээш хувийг нээлттэй сонгон шалгаруулалтаар бүрдүүлэхээр заасан. /Мэргэжлийн зөвлөлийн дүрмийг ЭНД дарж үзнэ үү/ 

 

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд Байгалийн шинжлэх ухааны салбарын мэргэжилтэй, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, их, дээд сургуулийн судлаачид, салбарын мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна. Зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогч дараах материалыг бүрдүүлэн, tsogtbayar@mecc.gov.mn хаягаар 4-р сарын 25-ны өдрийн дотор илгээнэ үү. Тавигдах шаардлага Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 58 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ын 6 дугаар хэсэгт заасан шаардлагыг хангасан оролцогч дор дурдсан материалыг бүрдүүлж ирүүлнэ үү. /Засгийн газрын 2023 оны 58 дугаар тогтоолыг ЭНД дарж үзнэ үү/ 

 

 

 БОУАӨ-ийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/102 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах үлгэрчилсэн дүрэм”-ийн дагуу зохион зохион байгуулах бөгөөд тавигдах шаардлагыг хангасан оролцогчдод сонгон шалгаруулалтад орох хугацааг мэдэгдэнэ. 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
17
Сүүлийн 7 хоног:
197
Сүүлийн сар:
680
Нийт:
1266
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР