Sun Logo
БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД АЖИЛЛАЛАА
БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД АЖИЛЛАЛАА

Аймгийн баяр наадмын бэлтгэл ажлыг хангах зорилгоор аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр болон баяр наадам зохион байгуулах ажлын хэсэг цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа. Цэнгэлдэх хүрээлэнгийн хөрсний усны шүүрэл, намагаас болж эвдэрч сүйдсэн зам талбай, байгууламжийг засч сайжруулах талаар ажлын зураг төслийг гаргаж, авч болох арга хэмжээг эргэж хуралдахаар боллоо. Наадмаар ажиллах худалдаа, хоолны үйлчилгээ, ариун цэврийн байгууламжуудыг цэвэрхэн тохилог байдлаар шийдвэрлэх, цэнгэлдэх хүрээлэнгийн дотор талын чимэг хулдаасан хэвлэлүүдийг аймагтаа үйл ажиллагаа явуулдаг томоохон компани, аж ахуйн нэгжүүдийн лого нэршил бүхий самбаруудыг байршуулж зардлыг нь тухайн байгууллагаар гаргуулах талаар ажиллахыг Засаг дарга үүрэгдлээ. Манай аймгийн харилцаат Солонгос улсын Ганвон мужийн дэмжлэгтэй баригдсан Экологийн боловсрол олгох төв хүлэмжийг эзэнжүүлж, үйл ажиллагааг сэргээхгүй бол олон сая төгрөгөөр босгосон хөрөнгө эзэнгүйдэж тоногдох, эвдэрч сүйдсэн байдалтай байна. Иймд уг хүлэмжийг сэргээж үйл ажиллагааг нь жигдрүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг даруй хийх шаардлагатай байгааг мөн онцолсон юм. Төв аймаг баяр наадмаа 07 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд тэмдэглэнэ. Мөн 8 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд Барга угсаатны уламжлал, ёс заншил, зан үйлийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Баргажин-2025” олон улсын наадам манай аймагт болох юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
54
Сүүлийн 7 хоног:
171
Сүүлийн сар:
739
Нийт:
1316
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР