Sun Logo
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ТУХАЙ
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ТУХАЙ

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 573 дугаар шийдвэртэй тэтгэлэг төлөгч Н.Д-ээс 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Н.Л-д олгохоор шийдвэрлэсэн. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Н.Д нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг сүүлийн 07 жилийн хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон. 

Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Н.Д-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан, шүүхэд шилжүүлсэн. 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16305 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Н.Д нь хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон тул 10 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 20 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл оногдуулав. 

 

Санамж: Хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэр ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлж хуримтлал үүсгэхгүй байхад анхаарна уу?

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
55
Сүүлийн 7 хоног:
393
Сүүлийн сар:
967
Нийт:
1195
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР