
- Хятадын эхний гурван улирлын нүүрсний импортын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 29.8%-аар буурчээ
Хятадын Гаалийн ерөнхий хорооны 10 дугаар сарын 13-ны статистикийн мэдээллээр, 9-р сард Хятадын нүүрсний импортын хэмжээ 17.77 сая тонн болж, өнгөрсөн сараас 280 мянган тонноор буюу 1.6%-аар нэмэгдсэн бол өнгөрсөн жилийн мөн үеэс 3.39 сая тонноор буюу 16.02%-аар буурсан байна. 1-9-р сарын Хятадын нүүрсний импортын нийт хэмжээ 156.36 сая тонн болсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 66.47 сая тонноор буюу 29.8%-аар буурсан байна.
9-р сард 730 мянган нүүрс экспортолсон нь өмнөх жилийн мөн үеэс 290 мянган тонноор буюу 65.91%-аар нэмэгдсэн байна. 1-9-р сарын Хятадын нийт экспортолсон нүүрсний хэмжээ 4.02 сая тонн болсон ба өнгөрсөн жилийн мөн үеэс 344.8 мянган тонноор буюу 7.89%-аар буурсан байна.
Хятадын коксжих нүүрсний эхний 8 сарын импортын байдал
(экспортлогч орнуудаар)
№ |
Эх сурвалж | Коксжих нүүрс | ||||
Хэмжээ | Үнийн дүн | хэмжээг хувиар илэрхийлбэл | үнийн дүнгийн хэмжээг хувиар илэрхийлбэл |
Дундаж үнэ (ам.доллар/ тонн) | ||
(1,000 тонн) | (1,000 ам.доллар) | |||||
Нийт | 32,437.10 | 2,722,094.00 | 100% | 100% | 84 | |
1 | Австрали | 17,432.40 | 1,721,187.00 | 53.7 | 63.2 | 99 |
2 | Монгол | 8,429.46 | 353,650.60 | 26 | 13 | 42 |
3 | Канад | 3,668.17 | 378,722.50 | 11.3 | 14 | 103 |
4 | ОХУ | 2,362.37 | 222,566.70 | 7.3 | 8.2 | 94 |
5 | Индонез | 231.01 | 16,028.18 | 0.7 | 0.6 | 69 |
6 | Шинэ зеланд | 188.49 | 16,597.79 | 0.6 | 0.6 | 88 |
7 | АНУ | 115.21 | 12,163.44 | 0.35 | 0.44 | 106 |

Тус улсын эхний 8 сарын коксжих нүүрсний импортын нарийвчилсан мэдээллээс харахад, нийт коксжих нүүрсний импортын хэмжээний 54%-ийг Австрали улсаас, 26%-ийг Монгол улсаас, 11.3%-ийг Канад улсаас, 7.3%-ийг ОХУ-аас тус тус импортолсон байна.
НҮҮРСНИЙ ХЭЛТЭС