АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ ДАРГА Д.МӨНХЦЭЦЭГ, СУРГАГЧ БАГШ Б.МЯГМАРСҮРЭН НАР “ХАМТДАА МАНЛАЙЛЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ” ФОРУМД ОРОЛЦОЖ, МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
2025-03-13

Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн эмэгтэй ахлагчийн бүрэлдэхүүн, АНУ-ын Номхон далайн Хуурай замын цэргийн офицер, ахлагч нарын “Хамтдаа манлайлж, хамтдаа хөгжье” форум 3 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Уг форум, арга хэмжээ нь эмэгтэй цэргийн алба хаагчдын манлайллыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой юм.

Форумд Төв аймгийн Жендэрийн салбар хорооны дэд дарга Д.Мөнхцэцэг, сургагч багш Б.Мягмарсүрэн нар оролцож, “Харилцан хүндэтгэе” сарын аяны хүрээнд мэдээлэл хийлээ. Түүнчлэн форумын хүрээнд маргааш болох “Эмэгтэйчүүдийн манлайлал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэгт аймгийн Жендэрийн салбар хорооны дэд дарга панелистаар оролцоно.

Харилцан_Хүндэтгэе
Хайраа хайрлая.
Хандлагаа өөрчлье.
Хамтдаа үлгэрлэе.
Холбоотой мэдээ