СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА
2025-03-18

Сумын ИТХ-ын Төлөөлөгчид 03 дугаар сарын 17-ны өдөр 73.3 хувийн ирцтэйгээр хуралдаж:
1.Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай,
2.Хоршоог хөгжүүлэх сангаас 2025 онд зээл олгох салбар чиглэл батлах тухай,
3.Хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус хороо байгуулах тухай,
4.Хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хороо болон хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөл байгуулах тухай,
5.Хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай,
6.Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн хүүгийн орлогыг зарцуулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Холбоотой мэдээ