
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Испанийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марта Бетанзос Роигийн Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав.

Уулзалтын үеэр Монгол, Испанийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг талууд тэмдэглээд цаашид харилцааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, хот төлөвлөлт зэрэг салбаруудад хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар ярилцлаа.