
Дипломат албаны эмэгтэйчүүдийн олон улсын өдөрт зориулсан олон улсын гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ Өнөөдөр дипломат албаны эмэгтэйчүүдийн олон улсын өдөр тохиож байна.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Т.Валоваягийн санаачилгаар “Олон талт хамтын ажиллагаа, дипломат үйл ажиллагааны манлайлагч эмэгтэйчүүд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Олон улсын харилцаа, гадаад бодлогыг тодорхойлох, энх тайвны төлөөх яриа хэлэлцээг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй эмэгтэйчүүдийг алдаршуулах зорилготой тус үзэсгэлэнд 60 гаруй улсын 107 эмэгтэйг онцолж, гэрэл зургийг байршуулсан байна.

Монгол Улсаас Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund) -гийн гадаад харилцаа эрхэлсэн захирал С.Оюун нарын манлайлал, хувь нэмрийг онцлон харуулжээ.


