Sun Logo
🎓Амьтны тухай хууль
‼️ Хууль бусаар загас тээвэрлэсэн 2 зөрчлийг илрүүлж арга хэмжээ авч ажиллалаа.
🎓Амьтны тухай хууль
25 дугаар зүйл.Агнуурын амьтан агнах, барих зөвшөөрөл
25.1.Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулна.
25.3. Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид "тодорхойлолт" гэх/ олгоно гэж заасны дагуу сумын байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авч тээвэрлэх үед гарал үүслийн тодорхойлолт авна.
🎓Хэрэв дээрх бичиг баримтгүй агнасан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол
Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн /Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ гэж заасны дагуу арга хэмжээг авч ажилласан.
ИЙМД ИРГЭД ТА БҮХЭН ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ЗАГАС, ТАРВАГА, АМЬТНЫ ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ, ТЭЭВЭРЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА ᠋ ❗️‼️
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
12
Сүүлийн 7 хоног:
161
Сүүлийн сар:
624
Нийт:
2177
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР