Sun Logo
“Мандалговийн алим-Арвин их сан” ХХК-ийн алимны аж ахуйтай танилцлаа
“Мандалговийн алим-Арвин их сан” ХХК-ийн алимны аж ахуйтай танилцлаа

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулж буй “Мандалговийн алим-Арвин их сан” ХХК-ийн алимны аж ахуйтай танилцлаа. 

 

Тус аж ахуйг залуу гэр бүл болох П.Очирбат нар 2019 онд өрхийн хэмжээнд алимны мод тариалж эхэлсэн бөгөөд 2022 оноос анхны ургацаа хурааж авчээ. Энэ жил 4 дэх жилдээ ургацаа хурааж байгаа бөгөөд 2024 онд 2 га талбайд 2000 ширхэг алимны мод, шар тарвас, чавга зэргийг нэмж тарьж, 2027 оноос жимсээ хурааж эхлэхээр төлөвлөж байна. 

 

Алимны мод нь 60–70 жил жимсээ өгдөг учир тэд энэхүү аж ахуйгаа ирээдүйд өвлөгдөх үнэт хөрөнгө хэмээн үзэж, хайрлан хамгаалж байна. Цаашдаа аймаг орон нутгаа алимаар хангах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бусдад үлгэр дуурайлал болох зорилготой ажиллаж байна. 

 

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор аймгийн хэмжээнд 21 аж ахуйн нэгж, иргэн 2,8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой болсон талаар онцолж, цаашид шаардлагаа хангасан иргэн, байгууллагууд уг зээлд бүрэн хамрагдах боломжтойг дурдлаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
121
Сүүлийн сар:
298
Нийт:
1114
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР