Sun Logo
“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦОВ
“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Европын Холбооны Төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй “Европын өдөрлөг” арга хэмжээнд оролцож, нээлтийн үг хэлэв. 

 

 

Уг арга хэмжээг Европын Холбооны Төлөөлөгчийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Европын Холбоо, түүний гишүүн орнуудын соёл, уламжлал болон хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг олон нийт, хүүхэд залууст таниулах ач холбогдолтой. 

 

 

Монгол Улс, Европын Холбооны түншлэлийн харилцаа эдүгээ байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилт зэрэг салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаа бөгөөд цаашид хоёр талын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан томоохон зорилтын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зорилт тавин ажиллаж байна. 

 

 

Энэ удаагийн “Европын өдөрлөг” арга хэмжээнд Европын Холбооноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа орнуудын Элчин сайдын яамд, Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, аж ахуй нэгжүүд зэрэг нийт 60 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, соёл, боловсролын чиглэлийн болон бусад салбарын үйл ажиллагаагаа танилцуулж байна.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
135
Сүүлийн сар:
618
Нийт:
2350
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР