
⚖️ Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад сум, баг, хороонд Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах зохицуулалт тусгагдсан.
⚖️ Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 237 дугаар "Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог тогтоох шалгуур үзүүлэлт, аргачлал болон орон тоог батлах тухай" тогтоол гарч 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байна.
⚖️ Уг тогтоолоор Хөвсгөл аймагт 39 нийгмийн ажилтны орон тоо батлагдаж, Мөрөн суманд дараах хүмүүс сонгон шалгаруулалтаар томилогдон ажиллаж байна. Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд нь "Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг ханган, хүүхэд, гэр бүлд аюул учруулахуйц нөхцөл байдлыг илрүүлэх, арилгах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэхэд кэйс менежмент хийн, шуурхай тусламжийн үйлчилгээ, хамгаалах, нөхөн сэргээх болон урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлж, хүүхэд, гэр бүлийн сайн, сайхан байдлыг хангахад чиглэсэн нийгмийн ажлын үйлчилгээг цогц байдлаар хэрэгжүүлнэ" гэсэн үндсэн зорилгын дор үйл ажиллагаагаа тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Иргэд та бүхэн чиг үүргийнх нь асуудлаар өөрийн сум, багийн нийгмийн ажилтанд нээлттэй хандаж хамтран ажиллахыг хүсье. Нийгмийн ажилтнуудын ажил, үйлчилгээ, ёс зүй, харилцаа, хандлагын талаарх иргэдийн гомдол санал, сэтгэгдлийг 89110122, 88382126 дугаарын утсаар тогтмол хүлээн авч ажиллаж байна.