УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Д.Баатарсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна
2025-01-06

Ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд ажиллаж, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаатай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.
Энэ хүрээнд өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон ЗД-ын орлогч, аймгийн Ёс зүйн дэд хорооны дарга, гишүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт болон Монгол улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлаар ярилцлаа.
Аймгийн хэмжээнд төрийн 160 байгууллагад Ёс зүйн дэд хороо байгуулагдан ажиллаж байна.
Ажлын хэсэг өнөөдөр аймгийн төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчид, Ёс зүйн дэд хороодын гишүүдтэй нэгдсэн уулзалт хийж, мэдээлэл солилцон, зөвлөгөө өгөх юм. Мөн боловсрол, соёл, эрүүл мэнд, төрийн тусгай байгууллагуудын Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаатай тусгайлан танилцах ажээ.
Холбоотой мэдээ