
Эрхэм зорилго: Чанартай бүтээгдэхүүн, Найдвартай жигд ажиллагаа үр ашиг
ТҮҮХЭН ЗАМНАЛ, ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Нүүрсний уурхай ашиглалтад орж 1962 онд Шарын голд засаг захиргааны нэгж байгуулагдаж түүнийг дагасан төмөр зам, нийтийн зориулалтын үйлчилгээний газар, нийгэм ахуйн барилга, дэд бүтэц хөгжиж, Дулаан шарын гол ТӨХК-ийн суурь тавигдсан ба Шарын гол сумын хэрэглэгчдийг ус дулаанаар хангаж, бохир усыг татан зайлуулах үүрэгтэйгээр 1964 онд Шарын голын уурхайн Уурын зуухны цех байдлаар ашиглалтад орсон. 2003 оны 180 дугаар тогтоолоор орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газар, Дархан-Уул аймгийн ИТХ-ийн 2005 оны 57 дугаар тогтоолоор орон нутгийн өмчит хувьцаат компани, 2009 онд Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчийн хорооны 121 тоот тогтоолоор 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2,3 тэрбум төгрөгийн хувьцаатайгаар төрийн өмчит хувьцаат компанийн хэлбэрээр зохион байгуулагдан, Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 11 дүгээр тогтоолоор дүрмийн санг 6,5 тэрбум болгон нэмэгдүүлэн ажиллаж байна. Компани нь 100 хувийн төрийн өмчит бөгөөд Төлөөлөн Удирдах Зөвлөл нь 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын Компанийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагааны бодлогыг тодорхойлж, ажиллагсдын хөдөлмөр, нийгмийн халамжийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэн ажилладаг.
2003 онд томоохон хэрэглэгч нүүрсний уурхай өөрийн бие даасан халаалтын зуухтай болсон тул сумын хэрэглэгчдийн дулаан хангамжид зориулан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2006 онд хуучин зуухнуудыг буулгаж ДЗЛ- 4,2-1,0-115/70 АIII маягийн 3 ком, ДЗЛ-2,8-1,0-115/70 АIII маягийн 1 ком нийт 13,2 Гкал/ц суурилагдсан хүчин чадалтай 4 ус халаах зуухыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт суурилуулан ашиглалтад оруулсан бөгөөд 2013-2014 онд мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөл шинэчлэлт хийж 1, 4-р зуухыг сольж DZL4.2-1.0- 115/70/AIII маягийн 4.2 МВт (3.6 Гкал/ц) чадалтай 3, DZL7-1.6-115/70/AII маягийн 7.0 МВт (6.0 Гкал/ц) чадалтай 1, нийт суурилагдсан хүчин чадлыг 19,6 МВт буюу 16,8 Гкал/ц болгон нэмэгдүүлэн уурхай болон сумын төвийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна
Шарын гол сумын төвд ОХУ-ын техникийн тусламжаар 1960 онд 1-р ээлжийн гүний худгууд ашиглалтад орж 1980 онд өргөтгөл хийгдэж байсаэ. Өнөөгийн байдлаар Буянтын аманд байрлах хоорондоо 200 метрийн зайтай 2 гол шугам бүхий 8 гүний худгаас цэвэр усаа авдаг бөгөөд ба үүний 7 худаг ажиллаж байна.
Уг гүний худаг тус бүрд ЭЦВ-10-63-150, ЭЦВ-8-40-120 маркийн насосууд суурилагдсан, автомат хяналт удирдлагын системд бүрэн холбогдсон бөгөөд өнөөдрийн байдлаар 1100-1500 м3 унд ахуйн ус түгээх цэвэр ус олборлох 1-2 гүний худгийг ажиллуулж байна.