Sun Logo
⚽️ХӨВСГӨЛ АЙМАГ МХБХ-ТОЙ ХАМТРАН ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙ БАЙГУУЛНА
2025-08-17
⚽️ХӨВСГӨЛ АЙМАГ МХБХ-ТОЙ ХАМТРАН ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙ БАЙГУУЛНА

✅Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн энэ сарын 8 дугаар сарын 15-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хөлбөмбөгийн талбайд эхэлсэн. 

✅Хөвсгөл аймаг уг нэр хүндтэй тэмцээнийг 2019 онд амжилттай зохион байгуулж байсан бөгөөд зургаан жилийн дараа буюу 2025 онд дахин хүлээн авч байна. 

✅Өнөөдөр аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Монголын Хөлбөмбөгийн Холбооны удирдлага, тэмцээн зохион байгуулагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, МХБХ-ны зөвлөлийн гишүүн, Азийн ХБХ-ны дэд ерөнхийлөгч А.Ганбаатар, аймгийн ЗДТГ-ын дарга Г.Гандэлгэр, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ц.Гончиг, МХБХ-ны дэд ерөнхийлөгч С.Жаргалсайхан, Монгол–Туркийн хөлбөмбөгийн холбоог хариуцсан амбассадор Ө.Энхбат, МХБХ-ны ерөнхийлөгчийн туслах Д.Дөлгөөн, аймгийн хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Л.Энхболд нар оролцов. 

✅Уулзалтын үеэр улсын аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалт болон Хөвсгөл аймаг, Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, олон улсын стандартад нийцсэн шинэ хөлбөмбөгийн талбайг Хөвсгөл аймагт барьж байгуулахаар тохиролцлоо.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
100
Сүүлийн сар:
244
Нийт:
1474
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР