Sun Logo
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
Аймгийн Онцгой комиссын 2025 оны хоёрдугаар хурал өнөөдөр хуралдаж, Онцгой байдлын ерөнхий газрын дарга бөгөөд улсын Онцгой комиссын орлогч дарга, хошууч генерал Г. Ариунбуян оролцлоо.
Хуралд аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга С.Мөнхчулуун, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун болон Онцгой комиссын гишүүд оролцов. Энэ үеэр аймгийн Засаг Даргын Тамгын газрын дарга Б.Лхагваабатар аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр таван арга хэмжээг тусгажээ.
Хурлаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга бөгөөд улсын Онцгой комиссын орлогч дарга, хошууч генерал Г. Ариунбуян гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах талаар үүрэг, чиглэлийг өглөө.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
132
Сүүлийн 7 хоног:
597
Сүүлийн сар:
1225
Нийт:
2039
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР