Sun Logo
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Венесуэл Улсын Гадаад хэргийн дэд сайд Татьяна Хосефина Пух Морено-г хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Венесуэл Улсын Гадаад хэргийн дэд сайд Татьяна Хосефина Пух Морено-г хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсын Гадаад хэргийн дэд сайд Татьяна Хосефина Пух Морено-г хүлээн авч уулзав. 

 

 

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Венесуэл Улсын Гадаад хэргийн дэд сайд Татьяна Хосефина Пух Морено-д Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалтад оролцож байгаад талархал илэрхийлэв. 

 

 

Уулзалтаар талууд Монгол Улс, Венесуэл Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож буйг тэмдэглээд цаашид хоёр улсын харилцааг эдийн засагийн агуулгаар баяжуулах, энэ хүрээнд уул уурхай, аялал жуулчлал, боловсролын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
23
Сүүлийн 7 хоног:
117
Сүүлийн сар:
306
Нийт:
1114
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР