
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах ажилд хувь нэмрээ оруулах хүсэл сонирхол, мэдлэг туршлагатай хүн бүхний анхааралд:
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 176 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал (2024-2036)”-ыг баталсан.
Үүнтэй холбоотойгоор Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах, туршин сайжруулах, хэрэгжүүлэх ажлыг бүх талын оролцоонд суурилан зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэхүү ажилд мэдлэг чадвараа сорьж, хувь нэмрээ оруулах хүсэл сонирхол, мэдлэг туршлагатай хүн бүхнийг урьж байна.
Та өөрийн мэдээллийг дараах линкээр бүртгүүлж, бидэнтэй хамтран ажиллана уу.
https://forms.gle/aj7eXA3uJGJ1aNUP6