Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар


2026-09-30 12:20
ГАЗРЫН ХАРИЛЦААТАЙ ХОЛБООТОЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ БУУРУУЛЖ, ЗАРИМ ЛАВЛАГАА, МЭДЭЭЛЛИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОЛООМонгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2026.09.09)-ийн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох тухай” 173 дугаар тогтоолд заасан хөлсний хэмжээгээр 4 төрлийн үйлчилгээ, 20 төрлийн лавлагаа, 19 төрлийн орон зайн мэдээллээр иргэд, олон нийтэд үйлчилгээ үзүүлж байна.

2026-09-30 12:18
ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛСЭН СОЛОНГОСЫН САЙН ТУРШЛАГЫГ МОНГОЛД НЭВТРҮҮЛНЭМонгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр 2026.09.09-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2026-09-30 12:16
“ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАМААР МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ТӨРИЙН УДИРДЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр (2026.09.10) Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

2026-09-30 12:14
“ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАМААР МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ТӨРИЙН УДИРДЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСЛИЙН АЖИЛ НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГЭЭС ЭХЭЛЖ БАЙНА “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төслийн нээлтийн арга хэмжээ 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр болж, төслийн хүрээнд хэрэгжүүлэх хаягийн мэдээллийн шинэчлэлийн ажил нийслэлийн Чингэлтэй дүүргээс эхэлж байна.