
Хүүхдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд ижил боломж олгох, өөрт хамаарах асуудлаар шийдвэр гаргах, үнэлэлт өгөхөд оролцож, хүүхдийн санал, санаачилга, оролцоонд тулгуурлан аймгийн хүүхдийн зөвлөлийг шинэчлэн байгуулж тэдний үйл ажиллагаа хөгжлийг дэмжиж ажиллах зорилгоор “Тэгш эрх-Тэгш оролцоо” хүүхдийн 14 дүгээр чуулган 2025 оны 4 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд 300 хүүхдийг хамруулан амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.👏👏👏 “Тэгш эрх – тэгш оролцоо” хүүхдийн 14 дүгээр чуулганаар хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдсан ба Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө аймгийн зөвлөлийн тэргүүн Самданнямын Мөнхчулуун хэлэлцүүлэгийн үйл ажиллагаанд оролцож буй хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсож хүүхдүүдийн өмнө тулгарч буй асуудлын талаар санал солилцож, чуулганаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ. 💪Мөн манай сургуулиас 2-12-р ангийн 20 сурагч төлөөлөгчөөр оролцсон ба Аймгийн хүүхдийн зөвлөлд: 1. 8а ангийн сурагч М. Мишээл 2. 11а ангийн сурагч Э. Уранзаяа 3. 7а ангийн сурагч Х. Баттөр нар гишүүнээр томилогдлоо.