
Уулзалтад, “Монголын үндэсний нүүдэлчин эсгий эдлэлийн холбоо”, “Нэхмэл эдлэлийн гар урлалыг дэмжих төв” ТББ, “Ноосон зангилаа дундын хоршоо”, “Organic Food Export” ХХК, МҮХАҮТ-ын төлөөллүүд оролцож, өөрсдийн үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүний барааны гарал үүслийн шалгуур болон барааны ангиллын талаар мэдээлэл солилцон, харилцан ярилцаж, санал хүсэлтээ илэрхийллээ.
ГЕГ-аас үндэсний үйлдвэрлэгч нарыг дэмжих, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд манай улсаас экспортод гарч буй барааны олон улсын ангиллын код, гарал үүслийн дүрэм болон гаалийн байгууллагад барааг хэрхэн мэдүүлэх, гарч буй хүндрэл бэрхшээлийг бууруулах чиглэлд хамтран ажиллаж, мэдээлэл өгч бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэн бизнес эрхлэгчид, гадаад худалдаанд оролцогчид болон МҮХАҮТ-ын хамруулсан уулзалт, сургалтуудыг зохион байгуулахаар тохиролцлоо.

