Sun Logo
БНХАУ-ЫН ЛЯОНИН МУЖИЙН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТӨВ АЙМАГТ ЗОЧИЛЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИН МУЖИЙН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТӨВ АЙМАГТ ЗОЧИЛЛОО

Өнгөрсөн 4 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Засаг дарга Л. Төмөрчөдөр тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Ляонин мужид албан ёсны айлчлал хийж, Шэньян хотноо тус мужийн Засаг дарга Ван Синьвэйтэй албан уулзалт хийсэн билээ. Тус уулзалтаар хоёр тал мал аж ахуй, уул уурхай, эрчим хүч, байгаль орчин хамгаалал, соёл урлаг, боловсрол, спорт, аялал жуулчлал, залуучуудын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцсон ба эдийн засаг, соёл, байгаль орчны салбаруудад үр дүнтэй, тогтвортой хамтран ажиллах замаар хоёр талын найрамдалт харилцааг бэхжүүлж, бүс нутгийн түвшний хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон юм. 

Энэхүү айлчлалын үр дүнд БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөл өнөөдөр Төв аймагт зочилж байна. Уг уулзалтаар Хятад талаас хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид хамт ирсэн нь хоёр талын хамтын ажиллагааг практик түвшинд шилжүүлж, олон салбарт бодит үр дүн гаргах эхлэл боллоо. 

Зочдын бүрэлдэхүүнд байгаль орчин, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд, хөрөнгө оруулагчид багтсан бөгөөд аймгийн зүгээс эдгээр салбарт хамтран ажиллах, шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх талаар санал солилцов. Талууд цаашид харилцан ашигтай, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа орон нутгийн түвшинд эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, соёл, боловсрол, аялал жуулчлалын солилцоог өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
195
Сүүлийн сар:
681
Нийт:
1543
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР