Sun Logo
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” ТӨВ ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” ТӨВ ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” арга хэмжээ Жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. 19 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй арга хэмжээ нь Монголчуудын үндэсний хувцас, уламжлал, биет болон биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилготой юм. Арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хүүхэд, залуучуудын театр хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, дүүргүүдийн ЗДТГ, Монголын Аялал жуулчлалын холбоо, Монгол Костюмс ХХК зэрэг байгууллагууд дэмжин оролцож байна. Арга хэмжээний онцлох үйл ажиллагаанаас дурьдвал: • Үндэсний хувцастай иргэдийн жагсаал • Ардын урлагийн тоглолт, мэндчилгээ • Үндэсний хувцасны загварын үзүүлбэр • Дээл, хувцастай холбоотой уралдаан тэмцээнүүд • Монгол гэр хотхон, зан заншлын үзүүлбэр • Үндэсний тоглоом, дээл хувцасны үзэсгэлэн худалдаа • Тойрон бүжиг Энэ жилийн “Дээлтэй Монгол” арга хэмжээнд Монгол туургатан улс орнуудын төлөөлөл оролцохоос гадна БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжаан Уйгарын төлөөлөгчид оролцож, угсаатны хувцас, өв соёлоо танилцуулан өөрсдийн угсаатны хувцасны онцлогийг харуулан хүндэтгэлийн парадад алхлаа. Жил бүр 10,000 гаруй оролцогч, 15,000 гаруй үзэгчийг хамардаг “Дээлтэй Монгол” наадам нь нийслэлийн иргэд төдийгүй гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан үндэсний онцлог бүхий арга хэмжээ болж байна.  Та бүхнийг үндэсний дээл хувцасаараа гоён, хүрэлцэн ирэхийг урьж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
32
Сүүлийн 7 хоног:
119
Сүүлийн сар:
1524
Нийт:
2364
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР