
СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэн нь “Соёл урлагийн тайлбар толь: “Кино” ботийн судалгааг 2022 оноос эхлүүлж, холбогдох арга зүйн дагуу боловсруулан ажиллаж байна. “Кино” толь бичгийг бүтээх ажлын явцын хүрээнд 05 дугаар сарын 28-ны өдөр “Киноны нэр томьёоны хэлэлцүүлэг”-ийг амжилттай зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлгийг нээж СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) М.Энхбаатар үг хэлсэн юм. Илтгэгчдээр: - ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Н.Мөнхцэцэг “Кино урлагийн нэр томьёоны оноолтын арга зүйн асуудалд” сэдвээр, - Монгол кино нэгтгэл ТӨҮГ-ийн захирал Б.Түмэн-Өлзий “Кино урлагийн салбарын нэр томьёоны боловсруулалтад өгөх санал” сэдвээр, - СУИС-ийн КТМУС-ийн багш, доктор (Ph.D) Ч.Отгонбаяр “Кино урлагийн салбарт хэрэглэгддэг зарим нэр томьёог жигдлэх санал” сэдвээр тус тус илтгэл танилцуулав. 📌 Хэлэлцүүлэгт - Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, - ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн - Монгол кино нэгтгэл ТӨҮГ - Кино Урлагийн Зөвлөл, - Хөдөө аж ахуйн их сургууль, - СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургууль - Боловсрол соёл эрх зүйн дээд сургууль, - Кино урлагийн дээд сургууль, - Look films болон Big line студи киноны салбарын багш, судлаач, уран бүтээлчид оролцлоо. Соёл, урлаг судлалын хүрээлэн / The research Institute of Culture and Arts


