
Өнөөдөр “Хөдөө аж ахуйн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” аймагт болж байна. Уг арга хэмжээнд сумын орлогч дарга О.Бямбабаяр, ХХАА мэргэжилтэн Н.Балжинням, МЭҮ улсын байцаагч Д.Дамдиндорж нар оролцож байна. Энэ үеэр Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар төрийн үйлчилгээг цахимаар олгох төхөөрөмжийн батламжийг гардуулан өглөө. Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж ажиллахыг аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар онцолсон юм. Монгол улсын Засгийн газар аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан цахим харилцааг эрчимжүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх ажлын хүрээнд Арбулаг сум Киоск машинтай боллоо. Ингэснээр иргэд бүх төрлийн лавлагааг хурдан шуурхай авах боломж бүрдэж байна.