САЙНЦАГААН СУМЫН ГОВИЙН ИРЭЭДҮЙ СУРГУУЛИЙН ШИНЭ ХИЧЭЭЛИЙН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО
2025-03-06

Улсын төсвийн 14.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Си Эйч Би Жи Констракшн" ХХК-ийн 100%-ын гүйцэтгэлээр 960 хүүхдийн суудал бүхий Говийн ирээдүй цогцолбор сургуулийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр сумын ЗДТГ-аас шинэ сургуулийн
“Хими физик"-ийн кабинетын танхимыг ОНХС-ийн 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулан хүлээлгэн өгч, сургуулийн номын санд дурсгалын зүйл гардууллаа. Маргааш Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт болно.
Сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч, нийт төгсөгчид та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Холбоотой мэдээ