
✅НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал М.Батгэрэл болон холбогдох төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
✅Уулзалтын үеэр Хүрээлэнгийн захирал М.Батгэрэл байгууллагын шинэчлэгдсэн чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж болох боломжит чиглэлүүдийн талаар санал солилцов.
✅Ноён Эваристе Коуасси Комлан Хүрээлэнтэй олон чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, талууд цаашид судалгаа, сургалт, Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
✅Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн Нийгмийн бодлогын ахлах мэргэжилтэн Б.Мөнхтуул, ХАХНХССХ-ийн Үнэлгээ, баталгаажуулалтын албаны дарга Л.Наранцэцэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлогын судалгааны секторын эрхлэгч Г.Уянгаа, Гадаад харилцааны мэргэжилтэн Д.Өнөрцэцэг нар оролцов.