Sun Logo
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

    Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2025-2026 онд үүрэг гүйцэтгэх штабын ажилтан (офицер), цэргийн мэргэжилтэн (цэргийн ажиглагч, холбогч офицер)-ний сонгон шалгаруулалтыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдрүүдэд зохион байгуулна. 

    “Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам”-ын шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй цэргийн алба хаагч psod.maf.gov.mn дараах материалыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ээс 15-ны өдрийн дотор бүрдүүлж бүртгүүлнэ үү. Үүнд: 1. Харьяа нэгтгэл, анги, байгууллагын удирдлагын цохолттой цэргийн алба хаагчийн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хүсэлт; 2. Ажил байдлын тодорхойлолт; 3. Жолооны үнэмлэхийн хуулбар; 4. Гадаад паспортын хуулбар; 5. Цэргийн ажиглагч, штабын офицерын сургалт, дамжаа дүүргэсэн сертификатын хуулбар; 6. Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 2 хувь; 7. Иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт 8. Товч судалгаа (доорх хүснэгтийг сонгон шалгаруулалтын системээс татаж авах боломжтой); Жич: Шаардлагатай нэмэлт мэдээллийг ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэс psod@mil.gov.mn цахим шуудангаар болон 3679, 89602147, 70152660 дугаарлуу холбогдож тодруулна уу. “энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам”-тай ЗХЖШ-ын цахим хуудасны эрх зүйн булан буюу https://gsmaf.gov.mn/gsmaf/cat/60 холбоосоор орж танилцана уу.

                                    ЭНХИЙГ ДЭМЖИХ, ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
30
Сүүлийн 7 хоног:
170
Сүүлийн сар:
640
Нийт:
2463
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР