ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИУЛАХ, ГААЛИЙН ХУУЛЬ, ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-06-06

Газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр АЗШНЦ-1 Зорчигчийн хэсэгт иргэд, олон нийтэд зориулсан соён гэгээрүүлэх "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг амжилттай зохион байгууллаа. Тус өдөр хилийн Замын-Үүд авто замын боомтоор 11 орны нийт 8749 зорчигч хилээр нэвтэрсэн бөгөөд давхардсан тоогоор 4000 орчим иргэд, зорчигчдод гаалийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, хууль тогтоомжийг таниулан сурталчилж, сэтгэл ханамжийн судалгаа авсан байна.








Холбоотой мэдээ