"ИРГЭДИЙН АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЖИЛ"-ийн ХҮРЭЭНД
2025-06-17

Дундговь аймгийн Аймгийн Засаг даргын 2025 оны 2 сарын 11-ний өдрийн А/86 тоот захирамжаар “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбоотой Мал эмнэлгийн газрын хамт олон дээрх жилд хэрэгжүүлэхээр 7 төрлийн ажил төлөвлөж, түүний хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. Тус газрын албан хаагчид Сайнцагаан сумын Мандал багийн 12-р гудамжинд байрлах 29*16 харьцаатай тоглоомын талбайн хогийг цэвэрлэж, сул шороог шүүрдэж, хүүхдийн тоглоомуудыг угааж, дээрх талбайд ариутгал халдваргүйтгэл хийж ажиллав.

Холбоотой мэдээ