ТАНД ОЙРХОН НОМЫН САН
2025-02-11

Сайнцагаан сумын 8-р цэцэрлэг нь аймгийн Төв номын сангийн “Танд ойрхон номын сан”-ийн үйлчилгээг байгууллага дээрээ урьж авчран хамтран ажиллалаа. Төв номын сангаас гэрээр ном олгох үйл ажиллагааг танилцуулсан байна. Тус цэцэрлэгийн багш, ажилчид уншигчийн карт нээлгэн сонирхсон номоо захиалан гэрээр хүргүүлэн уншиж эхэллээ. Мөн багш, ажилчдын дунд “Ном уншъя” аян өрнүүлэн идэвхжүүлэн ажиллаж байна.
Холбоотой мэдээ