
Дархан-Уул аймгийн Төв номын сангийн ажилтан, албан хаагчид БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөххотын номын сантай танилцах албан уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү уулзалт, арга хэмжээг Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газар дэмжиж, төлөөлөгчдийг найрсгаар тосч авч, хоёр талын уулзалт, танилцах аяллыг зохион байгуулахад хамтран ажилласан юм.
Хөххотын номын сангийн захирал болон удирдлагууд номын санчдыг хүлээн авч, сан хөмрөгийн зохион байгуулалт, уншлагын орчин, цахим үйлчилгээ, дэвшилтэт технологийн хэрэглээ зэрэгтэй танилцуулан, мэдээлэл өгч, сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.
Энэхүү уулзалт нь бүс нутгийн түвшинд номын сангуудын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох сайхан боломж болж өнгөрлөө.



