
✅Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн удирдлагууд Азийн хөгжлийн банкны эдийн засагч Сильвиа Гарсиа Мандико, Жейд Р. Ларанжо нартай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хүрээлэнгийн удирдлагууд байгууллагын шинэчлэгдсэн бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулав.
✅Азийн хөгжлийн банкны эдийн засагч Сильвиа Гарсиа Мандико гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт тус банкнаас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, хүрээлэнгээс хийж буй судалгааны ажил, дата цуглуулалт, үр дүнг түгээх арга зүйд онцгойлон анхаарч байгаагаа дурдав. Тэрээр цаашид дээрх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, илүү үр дүнтэй хамтран ажиллах боломж их байгааг онцлон тэмдэглэлээ.