Sun Logo
Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 5-р хуралдаанаар аймгийн хэмжээнд электрон тамхи худалдахыг хориглолоо.
Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 5-р хуралдаанаар аймгийн хэмжээнд электрон тамхи худалдахыг хориглолоо.

Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 5-р хуралдаанаар аймгийн хэмжээнд электрон тамхи худалдахыг хориглолоо. Иргэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эхчүүдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлт, Хөвсгөл аймгийн Хүүхдийн 12-р чуулганаас гарсан саналын дагуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих зорилгоор электрон тамхи худалдахыг хориглосон шийдвэрийг гаргасан байна. Мөн тус аймгийн эцэг эхчүүд, өсвөр насны хүүхдүүдийн дунд тодорхой үе шаттай судалгааг явуулахад хориглох нь зүйтэй гэсэн саналыг олонх нь гаргасан байна. Тус тогтоолыг Хууль зүй, Дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлснээр албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Үзэх

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
16
Сүүлийн 7 хоног:
203
Сүүлийн сар:
676
Нийт:
1631
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР