Sun Logo
Ц.Мөнхбаатарын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан боллоо
 Ц.Мөнхбаатарын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан боллоо

Аймгийн аварга малчин Ц.Мөнхбаатарын нэрэмжит Баянцогт сумын бөхийн холбооны 5 дугаар сарын ээлжит барилдааныг 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр насанд хүрэгчдийн, өсвөрийн 6 насны төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа. 1-2 дугаар ангийн барилдаанд Аргалант Н.Ивээлт 7 даван түрүүлж, Баянцогт Д.Тамир 5 даван үзүүрлэж, Баянцогт О.Одбаяр, Аргалант Н.Ивээлт нар 4 даван шөвгөрлөө. 3-4 дүгээр ангийн барилдаанд Баянцогт Б.Өсөх-Ирээдүй 6 даван түрүүлж, Баянцогт П.Энххүлэг 5 даван үзүүрлэж, Баянцогт Н.Ариунболд 5 даван, Аргалант Д.Төрболд 4 даван шөвгөрлөө. 5-6 дугаар ангийн барилдаанд Баянцогт Б.Мөнхтөгөлдөр 13 даван түрүүлж, Баянцогт П.Ганжад 13 даван үзүүрлэж, Баянхангай Д.Буянравжих 11 даван, Баянцогт Ц.Доржлхагва 10 даван шөвгөрлөө. 7-8 дугаар ангийн барилдаанд Баянцогт П.Гансэлэм 5 даван түрүүлж, Баянцогт М.Мөнгөнбаатар 4 даван үзүүрлэж, Баянцогт Ө.Мандахбаяр 3 даван, Баянцогт М.Аранжин 2 даван шөвгөрлөө. 9-10 дугаар ангийн барилдаанд Баянцогт П.Гансэлэм 3 даван түрүүлж Баянхангай О.Мөнхдэлгэр 3 даван үзүүрлэж, Аргалант Г.Түвшинбат 2 даван, Баянцогт М.Мөнгөнбаатар 1 даван шөвгөрлөө. 11-12 дугаар ангийн барилдаанд Баянцогт М.Мөнхжин 5 даван түрүүлж, Баянцогт Г.Сэргэлэн 4 даван үзүүрлэж, Баянцогт Д.Эрдэнэсүрэн 3 даван, Аргалант Г.Түвшинбат 2 даван шөвгөрлөө. Насанд хүрэгчдийн барилдаанд Баянцогт сумын заан О.Даваадорж 10 даван түрүүлж, Баянцогт сумын заан Д.Болдбаатар 9 даван үзүүрлэж, Ар.Эрдэнэмандах сумын заан Э.Амарсайхан 7 даван, Аргалант сумын залуу бөх н.Тэнгисболд 5 даван шөвгөрлөө. Ивээн тэтгэсэн: Аймгийн аварга малчин Ц.Мөнхбаатарын гэр бүлд талархал илэрхийлье. Монгол бөхийн босоо цагаан хиймторь өнө мөнхөд ивээх болтугай. Баянцогт сумын бөхийн холбоо

Холбоотой мэдээ
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
21
Сүүлийн 7 хоног:
191
Сүүлийн сар:
685
Нийт:
1593
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР