Sun Logo
"СОЁЛ, СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХҮҮХДИЙГ ОРОЛЦУУЛАХ, ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЖУРАМ”-ЫН ХҮРЭЭНД ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
"СОЁЛ, СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХҮҮХДИЙГ ОРОЛЦУУЛАХ, ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЖУРАМ”-ЫН ХҮРЭЭНД ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн (шинэчилсэн найруулга) 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт заасан "Соёл, спортын ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам"- нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын хамтарсан тушаалаар 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр баталгаажсан. Дээрх журмын хэрэгжилтийг хангаж “Өсвөрийн волейболын улсын аварга шалгаруулах” тэмцээнд оролцож буй 11 тамирчин, тэдгээрийн эцэг, эх асран хамгаалагч болон хариуцан ажиллах 2 багштай Дундговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын ажилтан Хүүхдийн эрхийн улсын байцаагч Ш. Эрдэнэсувд, БТСГазрын волейболын дасгалжуулагч Д. Болор-Эрдэнэ нар уулзалт зохион байгуулж “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам”-ын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрлийг бичгээр авч ажиллалаа. "Өсвөрийн волейболын улсын аварга" шалгаруулах тэмцээн Булган аймагт 2025 оны 3 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Дундговь аймгаа төлөөлөн оролцож буй баг тамирчдадаа спортын өндөр амжилтыг хүсье.

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
33
Сүүлийн 7 хоног:
177
Сүүлийн сар:
602
Нийт:
2368
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР