Sun Logo
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ТУЛИА АКСОНТОЙ УУЛЗАВ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ТУЛИА АКСОНТОЙ УУЛЗАВ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Женев хотноо энэ оны 7 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд болж буй Парламентын дарга нарын дэлхийн 6 дугаар бага хуралд оролцох үеэрээ Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ) Ерөнхийлөгч Тулиа Аксонтой энэ 7 дугаар сарын 31-ний өдөр уулзав. 

 

 

Уулзалтын үеэр талууд Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд ОУПХ-ны гүйцэтгэсэн үүрэг роль, цаашдын хамтын ажиллагааны талаар санал мэдээлэл солилцов. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Үндсэн Хуулийн өөрчлөлтийн дагуу парламентын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог хэрэгжүүлснээр Монгол Улсын Их Хуралд 32 эмэгтэй сонгогдсон нь парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоогоор Монгол Улс Ази тивдээ тэргүүлэгч улс орнуудын нэг болж, ОУПХ-ноос дэвшүүлсэн зорилтод дөхөж очсон гэдгийг тэмдэглэн хэлэв. 

 

Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксон Монгол Улсын жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг дэмжиж буйгаа уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
2
Сүүлийн 7 хоног:
17
Сүүлийн сар:
174
Нийт:
1923
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР