Sun Logo
БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

БНСУ-ын Тэгү хотноо тавдугаар сарын 28-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Галын болон аюулгүй байдлын олон улсын үзэсгэлэн”-д ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ. Тус үзэсгэлэнд 40 орны 389 компани оролцож, 1397 үзэсгэлэнгийн талбайд сүүлийн үеийн техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг боловсронгуй болгох олон улсын туршлага, шийдлийг хуваалцсан юм.

Үзэсгэлэнгийн үеэр Онцгой байдлын ерөнхий газар болон БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газар хооронд “Гамшгийн хариу арга хэмжээний хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан онцлог үйл явдал боллоо. Мөн төлөөлөгчид үзэсгэлэнгийн хүрээнд Сөүл хотын Гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн төв, Гёнги мужийн Галын албаны академи, Иргэдэд зориулсан аюулгүй байдлын сургалт, арга зүйн төв, Үндэсний аврах алба зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
101
Сүүлийн 7 хоног:
234
Сүүлийн сар:
808
Нийт:
1386
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР