Sun Logo
УС БА ЦӨЛЖИЛТ ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
УС БА ЦӨЛЖИЛТ ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн 50 жил, Усны шинжлэх ухааны 60 жилийн ойн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Усны газар, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Бэлтгэл ажлын алба, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа БТГ-аас хамтран 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Парис хотноо “Ус ба цөлжилт: Усны аюулгүй байдал ба уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг бэхжүүлэх нь” тусгай арга хэмжээ зохион байгууллаа. 

 

 

Арга хэмжээг нээж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан, Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү, ЮНЕСКО-гийн Байгалийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Орлогч захирал Лидиа Артур Брито нар үг хэлэв. 

 

 

Тусгай арга хэмжээнд ЮНЕСКО-гийн удирдлага, гишүүн улсуудын төлөөлөгчид, олон улсын бусад байгууллагын төлөөлөл, усны салбарын судлаачид зэрэг 50 орчим зочин оролцож, цөлжилттэй тэмцэх, түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж, шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцов. 

 

 

Тус арга хэмжээ нь усны нөөцийн менежмент, цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр бусад улстай туршлага солилцох, түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж, Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэлийг хангахад дэмжлэг болов.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1603
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР