
Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Авьяас билэг ур чадвараа сорин амжилт гаргасан бяцхан хүүхдүүдийн шагналыг аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг нар гардуулсан бол тэмцээний ивээн тэтгэгч "Алтан гялбаа од" ХХК-ийн хамт олон гарын бэлэг гардуулсан юм.
Тэмцээний тэргүүн байрт: Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Д.Пүрнвсүрэн багштай, Ц.Гэрсэнз ахлагчтай Жаргалант сумын төвийн цэцэрлэгийн "Солонго" баг
Дэд байрт Д.Ариунсайхан багштай, Т.Энхсондор ахлагчтай Цээл сумын Золбоо цэцэрлэг
Удаах байрт О.Бүжинхүү багштай, Г.Тэгшжаргал ахлагчтай "Дэлгэрэх" баг
Дөрөвдүгээр байрт н.Цэрэнжаргал багштай, н.Чамин-Эрдэнэ ахлагчтай Баянцогт сумын Дэлбээ цэцэрлэгийн "Бяцхан дэлбээ" баг тус тус шалгарлаа.