Sun Logo
Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны эхний улиралд хийсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалтууд.
Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны эхний улиралд хийсэн  төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалтууд.

Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар нь 2025 оны эхний улиралд нийт 13 нэр бүхий байгууллагуудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийсэн байгаа. Үүнд: 

1. Баян-Өлгий аймгийн Музей , Хөгжимт драмын театр, Цахилгаан шугам сүлжээний газар, Өлгий сумын 3 дугаар цэцэрлэг, НААҮ-ний Суат ХХК, Бугат сумын Хүүхдийн 1р цэцэрлэг, Сагсай сумын 1р цэцэрлэг, Сагсай сумын ерөнхий боловсролын сургууль, Цэнгэл сумын 2 дугаар цэцэрлэг, Барилга захиалагчийн алба , Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 1р сургууль, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Баяннуур сумын Эрүүл мэндийн төв. 

гэх байгууллагуудаар шалгалт хийж нийт 33, төрлийн буюу 163,296,300 төгрөгний төлбөрийн акт тогтоож зарим зөрчлүүд дээр нийт 11 төрлийн албан шаардлага явуулсан байгаа. 


За уг байгууллагуудаар хийсэн хяналт шалгалтаас дараах төрлийн зөрчлүүд илэрсэн: -дээд шатны албан тушаалтаны захирамж, тушаал, шийдвэргүйгээр дур мэдэн өөр өөртөө балансын урамшуулал, улирлын ажлын үр дүнгийн урамшуулал олгосон, ээлжийн амралтын олговрыг хуулийн дагуу тооцон олгодоггүй, шалгуур үзүүлэлтгүйгээр ажлын үр дүнгийн урамшуулал олгосон, хүүхдийн тоог зөрүүтэй тайлагнаж, хоол хүнсийг илүү зарцуулсан, анхан шатны баримтын бүрдэлгүй, худалдан авалтын тооцоог бэлэн мөнгөөр хийсэн, зүй бус зарцуулалт маш их хийсэн байдаг, албан томилолтын журмыг зөрчиж, илүү мөнгө хууль бусаар олгосон, урамшуулалыг давхардуулан олгосон, хичээл эхлээгүй байхад анги даалтын нэмэгдэл олгосон, албан хаагч нарын цалинг дутуу тооцон олгож хохироосон зэрэг зөрчлүүд илэрсэн мөн зарим байгууллагуудаас гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн үүнийг холбогдох байгууллагад нь шилжүүлсэн болно. За цааш цаашдаа бол дээрх зөрчлүүдийг давтан үйлдсэн байгууллага байх юм бол байгууллага, тухайн зөрчлийг гаргасан албан тушаалтаныг нэр, үйлдэлтэйн олон нийтэд ил болгоно гэдгийг анхааруулж байна.


 Иймд төрийн байгууллагуудийн удирдлагууд нь -төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах; байгууллагын хамт олон, ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах; батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах; төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих; Анхан шатны баримтгүй ажил үйлчилгээ хийх, захиран зарцуулах зөрчлийг таслан зогсоох” талд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Эрх зүйн болон санхүүгийн мэдлэгээ дээшлүүлж зохих байгууллагаас зөвлөгөө аван ажиллахыг уриалж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
18
Сүүлийн 7 хоног:
158
Сүүлийн сар:
628
Нийт:
2453
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР