Sun Logo
Үйл ажиллагааны стратегийн зорилт
Үйл ажиллагааны стратегийн зорилт

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ 

Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны стратеги нь Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, Засгийн газар, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйлдвэр, хөдөө аж ахуйн талаархи бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих, цаг үеэ олсон шуурхай мэдээлэл, бүх талаар дэмжлэг үзүүлэхэд оршино. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон бэлчээрийн малын удмын сан, тэсвэрт чанарыг хадгалж, мал сүргийн бүтцийн зохистой харьцааг бүрдүүлэх, бэлчээрийн газрын доройтлыг бууруулж, нөхөн сэргээх, байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон сорт, технологийн шинэчлэл, эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй нэвтрүүлж, нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэх, тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулах, зээл хөрөнгө оруулалтаар дэмжих замаар тогтвортой газар тариалан эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн гаралтай түүхий эд, байгалийн баялгийг уламжлалт болон дэвшилтэт технологиор боловсруулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангасан шим тэжээллэг, баталгаатай хүнсээр хүн амыг тогтвортой хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийн сүлжээг боловсронгуй болгож, дэвшилтэт технологид суурилсан экспортын чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, хоршоо, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих замаар бүтээмжийг өсгөх, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ажлын байр нэмэгдүүлэх, шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлагыг нэвтрүүлэн, ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийг ахиулан үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан, олон улсын стандартад нийцсэн ХАА-н бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн бодит орлого, амьдралын түвшинг дээшлүүлэхэд оршино.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
195
Сүүлийн сар:
681
Нийт:
1543
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР