Sun Logo
"ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ, ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ НЬ" ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
"ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ, ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ НЬ" ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

Хүүхдийг Ивээх Сан, Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр "Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төсөл Баянхонгор аймагт 2024 оны 4 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. 

 

Эхний үе шат Баянхонгор сумын 16-р цэцэрлэг, Энхбүрд өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжсэн бол хоёрдугаар үе шат Баянхонгор сумын сургууль, цэцэрлэгийн Баян-Ойт цогцолбор сургууль, Оточ мандал өрхийн эрүүл мэндийн төвийг загвар болгон сонгож хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хүрээнд хамтын ажиллагааны санамж бичгийг талууд өнөөдөр /2025.05.12/ байгууллаа. 

Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр , Засаг даргын зөвлөх Д.Ууганцэцэг, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг, Боловсролын газрын дарга Ж.Алтанцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга Т. Одонтунгалаг, Хүүхдийг Ивээх Сангийн Баянхонгор аймаг дахь салбарын ажилтан Н.Мөнхзаяа болон төсөл хэрэгжих байгууллагын төлөөлөл байлцав. 

Энэхүү төсөл нь бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, цогц хөгжлийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлэхийн тулд орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлдэг төрийн өмчийн байгууллагуудын (өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, хүүхдийн цэцэрлэг) чадавхыг бэхжүүлж, дэд бүтцийн орчныг сайжруулахад чиглэнэ. Энэ хүрээндээ хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, дэмжлэг үзүүлэх талаарх эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний бодлогод тусгаж зөвлөмж өгөх ажлыг тогтмол зохион байгуулж байгаа юм.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
195
Сүүлийн сар:
681
Нийт:
1543
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР