
2025 оны 4-р сарын 13-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуунмод багийн нутаг, Дунд Тэрмисийн эх, Барчгарын урд өвөр орчимд ой, хээрийн түймэр гарсан. Түймрийн голомтод сумын онцгой комиссын дарга С. Гончигнямаар ахлуулсан Цагаан-Уул сумын онцгой комиссын 1-р ээлж, Цагаан-Уул сумын гал унтраах аврах 73 дугаар анги, Хилийн цэрэг, Цэцэрлэг, Баянзүрх сум нийт 67 албан хаагч шуурхай ажиллаж, түймрийн тархалтыг хязгаарлан бүрэн цурамд орууллаа. Хуурайшилт ихтэй цаг үед ой хээрийн түймэр гарах эрсдэл их байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
ЦАГААН-УУЛ СУМЫН ОНЦГОЙ КОМИСС Үзэх