Sun Logo
Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засвар үйлчилгээний мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа
Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засвар үйлчилгээний мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газраас Онцгой байдлын байгууллагын амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчны сургалтыг энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Гал түймэр унтраах, аврах ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн 70 орчим алба хаагч хамрагдсан юм. Химийн ослын үед авах арга хэмжээ, төрийн албан хаагчийн ёс зүй, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гал унтраах аврах, ажиллагааны үеийн сэтгэлзүйн бэлтгэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олголоо.

Мөн амьсгалын бие даасан төхөөрөмжийг задлах, цэвэрлэх дадлага, даралтат сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, хүндрүүлсэн нөхцөлд, утаат орчинд галын хайгуул хийх, утаат орчинд алба хаагчдыг амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллуулах сургалт, дадлагыг ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах-09 дүгээр ангийг түшиглэн зохион байгуулсан юм.

Холбоотой мэдээ
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
20
Сүүлийн 7 хоног:
190
Сүүлийн сар:
684
Нийт:
1593
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР