Sun Logo
“ТЭЭЛИЙН УЛААН” НУТГИЙН ШИЛМЭЛ ЯМААГ “ОМОГ”-ООР БАТАЛГААЖУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ НАРИЙНТЭЭЛ СУМАНД АЖИЛЛАЛАА
“ТЭЭЛИЙН УЛААН” НУТГИЙН ШИЛМЭЛ ЯМААГ “ОМОГ”-ООР БАТАЛГААЖУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ НАРИЙНТЭЭЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/145 дугаар тушаалаар батлагдсан “Үржлийн малд хянан магадлагаа хийх, баталгаажуулах журам”-ын дагуу ХХААХҮЯ-наас томилогдсон ажлын хэсэг 2025 оны 5-р сарын 12–15-ны өдрүүдэд Нарийнтээл суманд ажиллалаа.

 Ажлын хэсэг “Тээлийн улаан” нутгийн шилмэл хэвшлийн ямаанд явуулсан үржил селекцийн ажилд хяналт шалгалт хийж, дараах үзлэг хэмжилтүүдийг хийв: 

• 14 малчин өрхийн 230 ямаанд үзлэг, ангилалт 

• 24 хээлтэгч, 7 хээлтүүлэгчээс цусны дээж • 44 ямаанаас ноолуурын дээж 

• 44 ямааг самнаж ноолуурын гарц тодорхойлов 

Ажлын хэсгийн дүгнэлтээр Нарийнтээл сумын “Тээлийн улаан” ямааг ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар “ОМОГ”-оор баталгаажуулахаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ нь нутгийн шилмэл ямааг албан ёсоор бүртгүүлж, цаашдын селекц, ноолуурын үйлдвэрлэлд чухал алхам болох юм.

Холбоотой мэдээ
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
20
Сүүлийн 7 хоног:
190
Сүүлийн сар:
684
Нийт:
1593
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР