Sun Logo
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР УУЛЗАЛДАВ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд энэ сарын 10-ны өдөр Азийн хүний хөгжлийн төв, Жайка Олон улсын байгууллага, Японы “Seilden Kogyo” LLC, “Hamaya group”-ийн төлөөлөгчид хүрэлцэн ирж ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд тус төвийн Дарга үйл ажиллагааны зорилго, зорилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажил үйлчилгээ, цаашдын төлөвлөгөөний талаар танилцууллаа. Энэхүү уулзалтын үеэр Япон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгэмшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дээр компаниудын үйл ажиллагааны танилцуулга хийгдэв. “Seilden Kogyo” LLC хөрсгүй тариалан эрхлэх, “Hamaya group” цахилгаан хэрэгслийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах таатай орчин бүрдүүлэн, ажлын байранд дадлагажуулах, тэдгээр иргэдийг нийгэмшүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд түлхүү анхаарч ажилладаг байна. Уулзалтын төгсгөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулах, байнгын ажлын байраар хангах, тэгш оролцоог хангах, халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү чиглэсэн ижил төстэй үйл ажиллагааны талд цаашид харилцан уялдаа холбоотойгоор хамтран ажиллахаа илэрхийллээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
208
Сүүлийн 7 хоног:
516
Сүүлийн сар:
1328
Нийт:
1938
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР