
☝Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Аз жаргалын эрэлчин” улсын уралдаан үе шаттайгаар зохион байгуулагдсан.
👫Шалгарсан сурагчдаас бүрдсэн баг Монгол улс, Бүгд Найрамдах Франц улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Франц улсын нийслэл Парис, Бельги улсын нийслэл Брюселль хотод 2025 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд "Аз жаргалын эрэлчин" хүүхдийн дуулалт жүжгийг франц сурагчидтай хамтран тоглож, монгол өв, соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор бэлтгэл ханган ажиллаж байна.
👉Уг уралдаанд шалгарсан Дархан-Уул аймгийн Дархан сумын ЕБ-ын XVIII, XIX, “Оюуны ирээдүй”, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ЕБ-ын “Номундалай”, “Соого Сейко”, “Номгон”, “Эрдэм”, Завхан аймаг Тосонцэнгэл сумын ЕБ-ын I, НЕБ-ын I, II, МУБИС-ийн харьяа ЕБ-ын сургууль, ШУТИС-ийн харьяа ЕБ-ын ахлах сургуулийн сурагчдын хамтран тоглосон “Аз жаргалын эрэлчин” хүүхдийн дуулалт жүжиг 2025 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Монголын хүүхдийн ордны тайзнаа тоглогдох гэж байна.
✅✅✅Эрхэм хүндэт үзэгчид, эцэг эх, хүүхэд багачууд та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг УРЬЖ БАЙНА.
Дэлхийн мөрөөдлийн сургууль НҮТББ Холбоо барих утас: 88937711, 99453838
